
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 1248 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 315 боллоо. Үүнээс 308 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 294 хүн байгаа бол гэрийн ажиглалтад гурав, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа 7 хүний биеийн байдлыг үнэлбэл зургаа нь хөнгөн, нэг хүндэвтэр байгаа" гэж хэлэв.