
Хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, өчигдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Эцэг, эхчүүд, жолооч нараа 4-хөн өдрийн дотор 1 хүүхдийн амь нас хохирч, 9 хүүхдийн биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Иймд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хайртай хүмүүсийгээ хамгаалж оролцохыг анхааруулж байна.