
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 847 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс хоёр иргэн эдгэрч дараагийн хянаот руу шилжсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдварын 315 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 310 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй таван хүнээс нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн. Эдгэрсэн 310 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, 5 нь гэрийн ажиглалтад, 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ