
Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүний үнэ өссөн гэх мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтаас зарим газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар "Алтан Тариа" компани гурилын үнээ 50-100 төгрөгөөр, "Талх чихэр" компани талхны үнээ 100-500 төгрөгөөр, "Өгөөж" компани талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр, "Сүү" ХК бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмжээ.
Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолын заалтуудыг зөрчиж, үүргээ биелүүлж ажиллаагүй болно. Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээг авч, үнийг бууруулах албан шаардлагыг хүргүүлсэн байна.