
Эмээлт, Налайх дахь уламжлалт аргаар мал төхөөрч байгаа зургаан үйлдвэр, мах боловсруулах зургаан үйлдвэр, махны төрөлжсөн худалдаа эрхэлж байгаа дөрвөн газарт хяналт шалгалт явуулсан талаар ШӨХТГ-аас мэдээллээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Махны 5-6 шат дамжлагыг дамжиж, кг тутамд 2,500-3,000 төгрөг нэмэгдэж байна. Нэг кг хонины мах 5,000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч хэрэглэгчийн гар дээр 8,000 төгрөгөөр ирж байна" гэлээ.
Мөн хятад эзэнтэй мах бэлтгэдэг компаниудад шалгалт хийхээр очиход ихэнх нь төрийн байгууллагаас шалгалт хийх гэж байгаа мэдээлэл авч, үйлдвэрээ хаасан байжээ.