
Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулсан, сурагчдыг аюулгүй, тайван сургуульдаа ирж очих нөхцөлийг бүрдүүлэхээр Сургуулийн автобус төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн.
Энэ хүрээнд стандартад нийцсэн 200 ширхэг автобус оруулж ирэхээр төлөвлөсөн. Өнөөдөр эхний ээлжийн 75 автобусыг хүлээлгэж өгөхөөр боллоо. Энэхүү автобус үйлчилгээнд явж эхэлснээр түгжрэлийг бууруулах, сурагч хүүхдүүдийг аюулгүй хичээл сургуульд явуулах бололцоо бүрдэж байгаа юм.