
Өчигдөр АН, МАХН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн саналд нөлөөлдөг талаар мэдээлсэн юм. Тэгвэл уг асуудлын талаар СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл техинологийн төвийн захирал Х.Баясгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Объектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байгаа. АНУ, Канад, Филиппин гээд маш олон улс яг энэ машиныг ашигладаг. Харин энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг 40-50 улс бий. Мөн саналын хуудсыг өндөр нууцлалын зэрэгт Монголд хэвлэн гаргаж байгаа" гэлээ.