
2020 оны 10 дугаар сарын 08-наас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг явж эхэлсэн.
Галт тэрэг долоо хоногийн пүрэв, ням гараг бүрт 17:05 цагт УБ-аас хөдөлж, Сайншанд өртөөнд шөнийн 01:48 цагт ирж, 05:15 цагт Зүүнбаянд очно. Харин Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг баасан, даваа гараг бүр 21:00 цагт Зүүнбаянгаас хөдөлж, 22:15 цагт Сайншанд өртөөнд ирж, Улаанбаатарт өглөөний 08:55 цагт ирэх хуваарьтай АЖИЛЛАЖ байна.
Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг явснаар Зүүнбаян тосгоны иргэд суудлын унаа хүлээх шаардлагагүй, дуртай үедээ галт тэргээр зорчих боломж бүрдсэн юм.