
Өнөөдрийн байдлаар нийт 81 улс руу 90 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Дээрх нислэгүүдээр 18,009 иргэн эх орондоо ирсэн бол газраар буюу хилийн боомтуудаар 6,544 иргэнийг татан авсан. Ингээд нийтдээ 24,553 иргэн эх орондоо иржээ.
Тусгай нислэгүүдэд судалгаа хийхэд:
- БНСУ-руу 23 удаа
- ХБНГУ 10 удаа
- Япон улс руу 9 удаа
- АНУ-руу 6 удаа
- Турк улс руу 4 удаа
- Австрали улс руу 5 удаа
- ОХУ-руу 6 удаа
- Энэтхэг улс руу 3 удаа
- Казахстан улс руу 4 удаа
- Их Британи улс руу 2 удаа
- Катар улс руу 2 удаа
- Филиппин улс руу нэг удаа
- БНХАУ-руу 2 удаа
- Лаос руу 1 удаа
- Өмнөд Судан улс руу 2 удаа тус тус нислэг үйлджээ.
Түүнээс гадна БНСУ-руу транзит нислэгийг зургаан удаа үйлдсэн бол Турк улс руу нэг удаа, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болон Хонг Конг руу гурван удаагийн нислэг үйлджээ.