
Он хуучирсан автомашинуудыг хулгайлдаг байсан гэх насанд хүрээгүй дөрвөн хүүхдийг нийслэлийн цагдаагийнхан илрүүлжээ.
Тодруулбал, А, Б, З, У гэх 12-15 настай хүүхдүүд бусдын нөлөөнд автан он хуучирсан 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлдаг хэмээсэн байна. Тэд сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй гэж мэдүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэдгээр хүүхдүүд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг цагаадгийн алба хаагчид дахин илрүүлжээ. Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж 4 автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зугтаасан байна.
Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.