
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн санал хураалтын явцыг танилцууллаа.
Өнөөдөр 19:00 цагийн байдлаар нийслэлд сонгогчдын ирц 41.1 хувь байгаа бол аймгуудын хэмжээнд нийт сонгогчийн 53 хувь нь саналаа өгчээ.
Улсын хэмжээнд сонгогчдын ирц 47.6 хувь байна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.