
Хан-Уул дүүрэг гурван тойрогтой бөгөөд нийт зургаан мандатын төлөө 19 нэр дэвшигч өрсөлдөж МАН-аас дөрөв, АН-аас нэг, ХҮН-аас нэг нэр дэвшигч ялалт байгуулсан байна.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, одоогийн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 9,907 хүний саналаар, мөн МАН-аас нэр дэвшигч, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар 7,879 сонгогчийн санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Отгонбаатар 6,563 сонгогч буюу хамгийн олон сонгогчийн санал авсан бол, МАН-аас нэр дэвшигч Б.Өнөбат 6,527 саналаар удаалсан байна.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Одсүрэн 8,315 сонгогчийн санал авсан бол ХҮН-аас нэр дэвшигч П.Ганзориг 7,585 санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.