
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт нярай хүүхдээ даавуунд боож, хаясан хэрэг энэ сарын 03-нд гарчээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна.
Хүүхдийн талаар холбогдох газраас тодруулахад хүүхдийг Сайхан сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг хэллээ.
Хэрвээ нярай хүүхдээ хаясан байж болзошгүй сэжигтэй этгээдийн талаарх мэдээлэл байвал та цагдаагийн байгууллагын 102, 70368102, 88031116 утсаар холбогдон өгөөрэй.
