
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт, Баянбүрдийн автобусны буудлын хойно Панда авто засварын газарт гал түймэр гарсан дуудлага 22:08 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангийн нийт 32 алба хаагч гал унтраах зориулалтын есөн автомашинтайгаар галыг унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.