
Коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбогдуулан энэ онд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тэгвэл энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.
Ингэхдээ хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт оруулж, эмчлэгдэх боломжтой өвчин эмгэгтэй иргэдийг хугацаат цэргийн албанд татах нөхцлийг бүрдүүлжээ.
Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийн нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм.