
Улсын хэмжээнд хийсэн ковид-19-ын халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн. Харин өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүй. Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна. Одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-т эмчлүүлж байна.