
Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан албан ёсны статистик тоон мэдээллийг танилцуулах, түүний ашиглалт хэрэглээг дээшлүүлэх, тухайн жилийн томоохон ажлуудыг танилцуулах зорилгоор “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын албан хаагчид оролцсон.
Энэ удаагийн сургалтаар ҮСХ-ны голлох ажлууд болох 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, Эдийн засгийн статистик, ААН-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй Корона вирусний нөлөөлөл, Статистик тоон мэдээллийг хэрхэн авах тухай болон бусад сэдвийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм