
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нарийн бичгийн дарга О.Мандуул нар оролцлоо. Уулзалтын хүрээнд талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцов.
Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Куба улстай биеийн тамир, спортын салбарт хоёр орны үндэсний шигшээ багийн хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.