
Энэ сарын 19-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газарт 20:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурчээ. Энэ үеэр тус сумын харьяат малчин 64 настай эмэгтэй С мориор мал хариулж яваад сураггүй болсон байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдал, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.