
Сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймагт цасан шуурганы улмаас малчид малтайгаа алга болох тохиолдол нэмэгдэх болсон. Салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Даланзадгадад ѳнѳѳдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Өмнөговь аймгийн Засаг дарга гаргажээ. Ингэхдээ үдээс хойшхи ээлжүүд хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгөх шийдвэр гарган ажиллаж байгаа аж. Мөн иргэдэд хол явахгүй байхыг анхаарууллаа.