
Өчигдөр /2020.10.20/ 19:30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын “Бүс Хайрхан” гэх газрын авто замд Тоёота приус-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдсөний улмаас зорчигч 23 настай, эмэгтэй Н амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
