
Монголын оюун ухааны академийнхан хүүхэд, залуусын хэл сурах, үг цээжлэх, тогтоох чадварыг хөгжүүлэх зорилгоор “MemoWords” аппликэйшн бүтээжээ. Энэ нь япон, солонгос, англи, хятад зэрэг 10 гаруй хэлийг ой тогтоолтын спортын төрлүүдэд тулгуурласан, хөгжөөнт тоглоом байдлаар хүүхдүүдэд “заах” шидтэй аж. Хэрэглэгчид хоорондоо холбогдож, өрсөлдөж болдгоороо онцлог гэнэ. “MemoWords” аппликэйшн 10 мянга гаруй үгтэй.
Бэлтгэсэн: Ж.Танан