
НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын мөнгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн бүртгэлтэй дансанд шилжүүлэхээр болжээ. Энэ удаад 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.
Иймд иргэд гуравдугаар улиралд хийсэн худалдан авалтын баримтаа амжиж бүртгүүлсэн бол НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм. Түүнчлэн албан татвар төлөгчид, буцаан олголтыг дараах нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд авна.
Үүнд, Албан татвар суутган төлөгчөөс худалдан авалт хийсэн байх, Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх, Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх, Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх шаардлагатай.