
НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын мөнгө иргэдийн бүртгэлтэй данс руу орж эхлэлээ. Энэ удаад 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.
Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа юм. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны 4 дүгээр сард олгож, энд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд мөн олгосон байна.