
Манай улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 337 болж нэмэгдсэнийг ЭМЯ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр есөн тохиолдол нэмэгдэж бүртгэгджээ. Эдгээр нь бүгд ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд долоо нь Монгол Улсын иргэн бол хоёр нь гадаад улсын иргэн юм байна. Нийт батлагдсан 337 тохиолдлоос 312 нь эдгэрсэн, өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 25 хүн эмчлүүлж байна.

