“Balenciaga” брэндээс хаврын коллекцын загварын шоугаа БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулжээ. Уг загварын шоунд монгол модель Г.Гансүх оролцсон байна. Тэрбээр өдгөө 50 настай аж. “Absolute pictures”, “Merik” электрониксийн хамтын бүтээл “95 зүүдний хүн” уран сайхны кинонд дүрээ мөнхөлснөөр түүнийг зарим хүн эчнээ таних биз ээ. “Balenciaga” брэндээс энэ удаа 25 загвараа танилцуулсан аж. Г.Гансүх Нидерланд улсад ажиллаж, амьдарч байгаад Монголдоо суурьшаад удаагүй юм байна.
Бэлтгэсэн: А.Үүл