Жендерийн үндэсний хорооныхон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2024-2027”-г гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд эрэгтэйчүүдийг бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Жендерийн үндэсний хорооноос дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.
Ингээд хорооны даргын өнгөрсөн сарын 14-ний 71 дүгээр захирамжаар баталсан юм байна. Тус төлөвлөгөөг өдгөө Засгийн газрын гишүүд болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, Жендерийн үндэсний хорооны гишүүд, төрийн болон төрийн бус 37 байгууллагад хүргүүлэн, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэнэ. Төлөвлөгөөний хүрээнд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, сэтгэл гутрал, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг тогтмол ажиллуулах нь. Мөн стрессгүй ажлын байр бий болгох зэрэг 36 төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: У.Цэцэг