Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Задгай хэмээх газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ. Хүн усанд живсэн талаарх дуудлага уржигдар 17.20 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргажээ.
Ташрамд дуулгахад, энэ он гарсаар улсын хэмжээнд 26 хүн усанд живж амиа алдсан байна. Тэдний зургаа нь хүүхэд аж. Хур бороо их, гол, нуурын түвшин нэмэгдсэн үед усанд орохгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.