Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаар УБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоно гэж заасан байдаг.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заажээ.
Эх сурвалж: УБЕГ