Манай улсад энэ оны эхний сард 24 574 жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Салбарын судлаач, мэргэжилтнүүд үүнийг аялал жуулчлал идэвхгүй болж, арга хэмжээ тасалдсантай холбоотой гэж үзэж байна. Хэдийгээр Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж буй ч байгаа оносон үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй, ялангуяа 11-1 дүгээр сард жуулчдад зориулсан арга хэмжээ бараг зохион байгуулахгүй, хоёр, гуравдугаар сард олон эвент давхцуулж байна гэж шүүмжлэв. Энэ он гарснаас хойш манай улсад ирсэн нийт жуулчдын 43.3 хувь нь хятад, 30.8 хувь нь орос бол үлдсэн нь солонгос, казахстан, япон, беларусь, америк, герман аж.
Н.Мишээл