Архангай аймаг орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Үүнийг дагаад жуулчлал эрхэлж, орлого олдог малчин өрхийн тоо ч нэмэгджээ. Одоогоор тус аймагт жуулчин гэртээ хүлээж авдаг малчин айл 30 бий гэнэ. Архангай дахь “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооныхон “малчин кэмп”-үүдийн байршлын солбицол бүхий газрын зургийг жуулчдад зориулан бүтээснээ мэдээллээ. Ийм зурагтай болсноор жуулчид аяллын зам, маршрут дагуух айлуудыг төвөг бэрхшээлгүй олж очих, цаг, мөнгөөрөө хохирохоос сэргийлэх боломж бүрджээ. “Малчин кэмп”-үүдийн газрын зургийг Улаанбаатар дахь Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны оффисоос авах боломжтой. Мөн малчдын утасны дугаарыг лавлах тохиолдолд 99601032, 99601082-оос асууж болох нь.
Н.Мишээл