Европын Холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлсэн “Ургамлын аргаар идээлсэн сарлагийн арьс, шир ба арьсан бүтээгдэхүүний кластерын био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уг төслийг хэрэгжүүлснээр гар урлал болон хөнгөн үйлдвэрийн салбарт чухал ахиц гарсан аж. Төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал дунджаар 25, экспортын бэлтгэл 30 хувиар нэмэгдсэн байна. Мөн арьс боловсруулах технологи, чанарын стандарт, ур чадварын сургалт, кластерийн хамтын ажиллагааг сайжруулж, монгол сарлагийн арьсны үнэ цэнийг дэлхийд сурталчилж, ажлын байр нэмэгдүүлж, малчдын орлогыг сайжруулж эхэлснийг МҮХАҮТ-ын үйцэтгэх захирал Ц.Магнайбаатар онцоллоо. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх хугацаанд ургамлын аргаар идээлэх уламжлалт технологийг инновацтай хослуулан хөгжүүлэх, экологийн шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг дээшлүүлж, био-арьс хэмээх ойлголтыг Монголд нутагшууллаа хэмээн төслийн хаалтын ажиллагаанд оролцогчид дүгнэв.