Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Долоон буудлын замд өнгөрсөн бямба гаргийн 07.45 цагийн үед хүүхдүүд машин жолоодож яваад осол гаргажээ. Улмаар тэд ослын газарт автомашинаа орхин зугтсан байна. “Тоёота приус-41” загварын тээврийнхэрэгслийг 17настайУгэх охинжолоодож яваад “Приус-30”-ийг мөргөснөөс жолооч 46 настай П гэдэг эмэгтэй гэмтсэн аж.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд 17 настай охинд Эрүүгийн хуулийн 27.10-2.2-т заасан жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрч сөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, 27.11-1 дэх хэсгийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх заалтыг үндэслэн хэрэг нээгээд буй гэнэ.
Г.Орчлон