
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Хургадын цахир” нөхөрлөлийнхөнтэй хамтран Мөнххайрхан уулын орчны бүсэд 8:6 хэмжээтэй хөв байгуулжээ. Энэхүү газар нь аргаль хавар, зуны улиралд тогтмол нутаглан идээшилж, намар, өвөлд тусгай хамгаалалтай бүс рүү шилжин нүүдэллэдэг экологийн чухал коридор гэнэ. Иймд зэрлэг амьтдыг өлдөж харангадах эрсдэлээс хамгаалахын тулд цас, борооны ус урсдаг цэвдэгтэй хэсэгт хөв байгуулсанаж.
Мөнххайрхан уулын тусгай хамгаалалттай газрын орчны бүс нь бэлчээр сайтай ч гадаргын усны сүлжээ муу, гүний нөөц хязгаарлагдмал тул зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулахад зайлшгүй анхаарах шаардлагатайг байгаль хамгаалагчид онцолжээ.
Н.МИШЭЭЛ