
Ойн мэргэжлийн байгууллагууд хамтран Баянхонгор аймгийн ногоон бүс бүхий сумуудад ой зохион байгуулалтын ажил хийж байгаа талаар Ойн газраас мэдээлэв. Тодруулбал, 13 сумын нутаг дахь навчит, шилмүүст ой бүхий 33.3, заг, тоорой тархсан 787.3 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ийм ажил хийхээр эхлүүлжээ.
Ойн санг зохион байгуулна гэдэг нь нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор цогц менежмент хэрэгжүүлэхэд шаардлагатай тооллого судалгаа, үнэлгээ хийхийг хэлдэг.
Ойн газар эл ажлыг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснөө зарласан бөгөөд хамгаалах бодлого даруй хэрэгжүүлэх шаардлагатай аймгаас ийнхүү эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан дээрх агентлагаас ой зохион байгуулалтын нэгдүгээр зөвлөгөөнийг Баянхонгорт хийж, байгаль орчны болон ойн мэргэжилтнүүдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгчээ.