Урагшгүй төрийн алба, ухамсаргүй иргэдээс болж Далай ээжийг хилэгнүүлсээр байх уу
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол, Оросын хамтарсан загасчлалын наадам Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөөдөр болно. Монгол, ОХУ-аас наадамд оролцох, сонирхохоор олон хүн Дорнын хөх сувдыг зорих нь тодорхой. Ханх сумд болох эл наадмын үеэр монгол, орос хүмүүс загасчлахаас гадна урлаг, соёл, спортын олон арга хэмжээнд оролцож, наадаж цэнгэдэг аж.
14 цаг 39 мин
С.Ган-Эрдэнэ, Н.Амарзаяа нар нөхөрсөг тэмцээний шилдгээр тодорлоо
МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд тус хорооны гишүүдийн дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. Уг тэмцээнд гимнастик, дугуй, хүндийг өргөлт, усанд сэлэлт, волейбол, орчин үеийн таван төрөлт, таеквондо, жиү жицү, байт харваа, тэшүүр, бөмбөгтэй хоккей, биллиард, триатлон зэрэг с порт холбоо болон Архангай аймгийн олим пын зөвлөл зэрэг 20 байгууллагын гишүүд өрсөлдлөө.
15 цаг 39 мин
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь
ЦХИХХЯ-наас “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл ” хэрэгжүүлэх болсноо зарлав. Төслийг ЖАЙКА олон улсын бай гууллагын техни кийн туслалцааны дэмжлэгтэйгээр Мэ дээлэл технологийн үндэсний парк, Япон Улсын “Делойте томацу”-тай хамтран хэрэгжүүлэх аж.
16 цаг 9 мин
Малчин эмэгтэйчүүдийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулна
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”- ийн нээлтийг өчигдөр Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, туршлагыг өвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилготой арга хэмжээ юм.
16 цаг 39 мин
Мопед, сурроны импорт 10 дахин өсөж, 4.7 сая ам.доллароос давав
Манай улсад ялангуяа нийслэлд цахилгаан моторт болон туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй олширч, түүгээр замын хөдөлгөөнд оролцогчдын тоо өссөн. Улмаар мотортой унадаг дугуй, мопед зэргийн худалдан авалт сүүлийн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна.
18 цаг 9 мин
Ж.Хунан: 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай
Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Тус комиссын гишүүн Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зургаан зөвлөмжийг Боловсролын сайдад хүргүүлсэн, үүний биелэлтийг гуравдугаар сарын 30-ны дотор ХЭҮК-т тайлагнах үүрэгтэй. 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна.
19 цаг 9 мин
Монголд энэ онд болох олон улс, тив, дэлхийн тэмцээнүүд
Биеийн тамир спортын хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг. 2026 онд тэмцээн зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээн санал болгосноос хоёр шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох дөрөв, дэлхийн чансаа тогтоох болон “Дэлхийн цом”-ын эрх олгох тус бүр нэг нийт зургаан тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахаар төлөвлөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Уржигдар 17 цаг 30 мин
Залуус ялав
Непалд парламентын сонгууль болж Төлөөлөгчдийн танхимын 275 гишүүнээ сонголоо. Үндэсний тусгаар тогтнолын нам сонгуульд илт давуу байдлаар ялж таван сая орчим хүний санал аван мандатын 48 хувь буюу 180 суудалтай болсон байна. Нийслэл Катманду хотын захирагч асан 35 настай Балендра Шах (Бален ч гэдэг) Засгийн газрыг тэргүүлэх нь нэгэнт тодорхой боллоо.
Уржигдар 16 цаг 00 мин
Гутайн даваа-Хөмүүл голын эх болон Онон-Балжийн голдирол өөрчилсөн зөрчил илрүүлжээ
Байгаль орчны улсын хяналтын газраас Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 2-8-нд ажиллаж, өнгөрсөн оны хяналт шалгалтын үр дүн, үнэлгээнд үзлэг хийж, холбогдох журмын хэрэгжилтийг дүгнэжээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг дахь Дарьгангын байгалийн цогцолбор газар, Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, ширгэлтээс сэргийлэх, усны урсац, тэжээлийг нэмэгдүүлэх төслийн үйл явцтай танилцсан байна.
Уржигдар 14 цаг 30 мин
Эмийн бүртгэл, импортын мэдээллийг цахим системд байршуулна
Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц, шийдлийн талаарх зөвлөгөөн Эрүүл мэндийн яаманд боллоо. Эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг “и-баримт” аппликэйшнд холбон хөгжүүлж, 2200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан.
Уржигдар 13 цаг 00 мин