АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 1030 хэрэг шалгаснаас 16-нд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсний дотор “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэхийн үйлдэл багтжээ. Эрчим хүчний сайд, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, “ДЦС-3” ТӨХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан түү нийг өнгөрсөн нэгдүгээр сараас АТГынхан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьж байсан билээ. Н.Тавинбэх ЭХЯ-нд удирдах алба хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг БНСУ-ын “Эксим банк”-ны 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн 148.7 сая ам.долларын хөрөнгөөр барих гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар ЭХЯнаас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр, Монголоос нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, есөн сая гаруй ам.долларын гэрээ хийсэн аж. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, хугацаа дууссан байхад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль тогтоомжийг зөр чиж, албан тушаалаа урвуулж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгаад тогтохгүй, төсвийг нь үндэслэлгүйгээр 2.9 сая гаруй ам.доллароор нэмж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй билээ.