“Төр бизнесийн үйл ажиллагаанд саад болсон хориг зохицуулалт хийхгүй”
УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын зарим гишүүний хамт өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг хуулийг “Засгийн газраас дэвшүүлж буй эрх чөлөөний дөрвөн зам, чөлөөлөх бодлогын суурь” хэмээн тодорхойлсон. Үүнийг дагалдуулан 99 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах аж.
2026-06-05
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2026-06-03
"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
2026-05-27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгав
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
2026-05-27
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын үед нэмнэ
Ерөнхий сайд Н.Учрал бямба гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумд ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Сэлэнгэ аймаг хаврын тариалалтаар үр тариа 134.4 мянган га талбайд тарьснаас улаанбуудай 128.9, бусад үр тариа 5.4, төмс 2.4, хүнсний ногоо 7.9 мянган га-д тус тус тариалжээ.
2026-05-25