“Өрх толгойлсон” хүүхдүүд
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэгтэй. Гэвч уул уурхай дагасан иргэдийн шилжилт хөдөлгөөн, замын, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын сөрөг нөлөөллүүд их гарах болсон. Шууд хэлэхэд Өмнийн говьд оршдог дэлхийн хамгийн том өндөр чанартай зэс бүхий Оюу толгой, Тавантолгой, Рио Тинто, Эрдэнэс тавантолгойн ордыг дагаж, энэ бүхэн үүссэн. Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг нь Өмнөговь.
2024-01-11
100 гаруй сая дагагчтай 4 инфлюенсер Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна
Сошиалд 37 сая дагагчтай дэлхийн од контент бүтээгч Нусейр Ясин буюу Нас Дэйли Монголд өнгөрсөн наймдугаар сард ирсэн. Тэгвэл тэрбээр 2024 оны гэрээндээ үргэлжлүүлэн зуржээ. Нас Дэйлигээс гадна манай улсад энэ жил улирал тутамд инфлюенсерүүд буюу нөлөөлөгч нар ирнэ. Тэд өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж, нохой чарга, "Нэг жуулчинд - нэг хонь", өвлийн спорт зэргийг сурвалжлах юм.
2024-01-05
Өнөөдөр -20 градус хүйтэн байна
05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
2024-01-05
Д.Даваабаяр: Улсын хэмжээнд 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна
Манай улсад шатахууны нийлүүлэлт хэр байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа. Тэрбээр “Яг өнөөдрийн байдлаар манай улсын шатахууны хангамж, нийлүүлэлт тогтвортой, хэвийн явагдаж байна. Улсын хэмжээнд 75 мянган тонн дизель түлш, 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна. Статистик мэдээллээр манай улс сард 90 мянган дизель түлш хэрэглэдгээс 75 мянган тонн, 60 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдгээс 30 мянга нь байгаа юм. Нэмээд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 239 вагон буюу 14 мянган 340 тонн АИ92 бензин үйлдвэрээс ачигдаад замд явж байна. Мөн Монголын төмөр зам дээр 163 вагон АИ92 бензин байгаа гэх мэдээлэл бий” гэв.
2024-01-04