Ц.Бат-Энх, А.Мөнхбаяр нар спортын арбитрчаар томилогдлоо
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас энэ сард нэгдсэн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт, шинжилгээ, сэргээшийн эсрэг үндэсний дүрэм, давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арбитрын болон допингийн давж заалдах комиссын хуралдааныг мэдээлэх журам зэргийг хэлэлцжээ.
6 цаг 45 мин
Математикч эрдэмтдийн бүтээлийг Төрийн шагналд дэвшүүлжээ
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн орлогч захирал, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг Монгол Улсын Төрийн шагналд дэвшүүлжээ.
7 цаг 15 мин
Төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барив
Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлахтай холбоотойгоор парламентад олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-д өргөн мэдүүлэв.
7 цаг 45 мин
Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг сунгалаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг гаргажээ.
8 цаг 15 мин
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Сонгино Хайрхан Дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас доорх байршилд зам хаахыг мэдэгдэж байна.
10 цаг 18 мин
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар татагдсан хөрөнгөө нийслэл дахин хуваарилж, төсвөө тодотгох нь
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрч лөлт оруулах тухай тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг уржигдар нийслэлийн ИТХын ээлжит бус XIII хуралдаанаар хийсэн бол хоёр дахийг нь ирэх даваа гарагт хэлэлцэх нь. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва төслийг танилцуулахдаа “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байгаа учраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй болсон.
10 цаг 45 мин
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.
10 цаг 51 мин
Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэсээр сууна
“Тэмээ гэхээр ямаа” гэж санаатайгаар тэс өөр, огт хамааралгүй зүйл ярьж, ярианы сэдвийг өөрчлөхөд ашиглагддаг монгол ардын хэлц үг байдаг . Бид “Б.Бат-Эрдэнэ Монголыг ойгүй болгох Ойн тухай хууль санаачилжээ” гээд 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг, 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөл, 2026 оны зургаадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төслүүдэд орсон зүйл заалтууд, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг олон нийтэд хүргэсэн
11 цаг 15 мин
Дэлхийд өрсөлдөх чадвараар Монгол Улс 70 орноос 67-д эрэмбэлэгджээ
Швейцарт төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д энэ жил 70 орныг хамруулжээ. Харьцуулах боломжтой 70 улсаас Монгол 67-д жагсан Нигери, Намиби, Венесуэлийг ардаа орхисныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өчигдөр мэдээллээ.
12 цаг 41 мин
Монголын гурван баг ДАШТ-д өрсөлдөж байна
Хонконгт эхэлсэн шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Анугийн удирдлагад “The MongolZ”, мөн “Алдар” спорт хорооны шигшээ баг, 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо ноён” клубийн тамирчид оролцож буй.
Өчигдөр 18 цаг 00 мин
Нөхөн сонгууль болох 42 сумд “Сонгогчийн булан” нээжээ
Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж буй. Мөн иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн номын санд “Сонгогчийн булан” тохижуулж эхэлсэн байна.
Өчигдөр 16 цаг 00 мин
Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарын албан тушаалтнуудад ял шийтгэв
ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалан хэлэлцлээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр эрх мэдлээ ашиглан Х.Оргилболдын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
Өчигдөр 15 цаг 30 мин
Жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай таних тэмдэг тарааж эхэллээ
Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уг таних тэмдгийг харьяа өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Өчигдөр 15 цаг 00 мин
Тайваний Үндэсний хааны ордонд Чингисийн эш хөргийг дэлгэн үзүүлнэ
Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Эш хөргийн ивээл-Эв эеийн ерөөл” хэмээх тусгай үзэсгэлэнг долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний хааны ордон музейд дэлгэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох хосгүй хоёр бүтээлийг олон нийтэд дэлгэх нь. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” бүтээлийг хүндэтгэлийн тэнхимд олны хүртээл болгоно.
Өчигдөр 14 цаг 30 мин
“Бидисек” компани гурван сая ам.долларын бонд гаргах нь
Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Бидисек” компани хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилтийн бүтцээ өөрчилж, олон нийтээс бонд хэлбэрээр хөрөнгө татахаар болжээ. Тодруулбал, тус компани гурван сая хүртэлх ам.долларын үнийн дүнтэй, хоёр жилийн хугацаатай бонд гаргахаа мэдээлсэн аж.
Өчигдөр 14 цаг 00 мин
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлхийн авто зам хүртэлх авто замыг 6 дугаар сарын 20-ны 00:00 цагаас 6 дугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Өчигдөр 13 цаг 49 мин