Англи хэлний 900 орчим багш дутагдалтай гэв
Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан билээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас эхлэн заахаар тусгасан аж. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэл зааж эхлэхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 2024-2025 онд англи хэл заалгах ёстой байсан хүүхдүүд ийн энэ жилээс буюу дөрөвдүгээр ангиасаа сурч эхлэхээр болсон гэсэн үг.
2025-08-06
Нийслэлд 24 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
2025-08-06
Говийн үзэсгэлэнт тогтцыг элсэн манхны баяраас тольдоорой
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан элс Элсэн манхны баяр-2025” арга хэмжээг энэ сарын 15-17-нд зохион байгуулах нь. Энэ үеэр элсэн манхны оргил булаацалдах болон гар бөмбөгийн тэмцээн, автомашины кросс, хурдан морины уралдаан зохион байгуулах юм. Мөн хүчит бөхийн барилдаан, сур харваа, “Хонгорын голын тойром” шагайн харваан тэмцээн болох аж.
2025-08-05
Төмс үнэд хүрдэг “оргил” үе тохиож байна
Манай улс дотоодоосоо 100 хувь хангадаг цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэг нь төмс юм. Тийм ч учраас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ бусад хүнсний ногоотой харьцуулахад хямд, нийлүүлэлт нь элбэг байсаар ирсэн. Өдгөө гэхэд хүрэн манжин (4400), лууван (3900), сонгино (4100) зэрэг бусад ногоотой харьцуулахад нэг кг төмсний үнэ хямд буюу 2380-2600 төгрөгийн ханштай буй ч долоо, долоо хоногоор огцом өссөөр байгааг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
2025-08-05
Онцгой байдлын байгууллагынхан 160 хүний амь аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 48 нь ахуйн гал, хоёр нь ой, хээрийн түймэр байсан бол газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга тус бүр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 22 бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь аварч, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад есөөр буурсан үзүүлэлт аж. Мөн нийслэлийн хэмжээнд ахуйн түймрийн 30 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 199 иргэний аюулгүй байдлыг ханган, хоёр тэрбум 370 сая төгрөгийн өмч хамгаалсан байна.
2025-08-05
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга боллоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
2025-08-05
Хятад хүүхнүүдийн ханш өсжээ
Хятад улсын удирдлага “Нэг өрх-нэг хүүхэд” хэмээх хүн амынхаа өсөлт үржилтэд бараг 40 жил хяналт тавьсан чанга хатуу бодлогоосоо татгалзаад дөрвөн жил болж байна. Ингээд хятад айлууд хоёр хүүхэдтэй болох хууль ёсны эрхтэй болсон юм.
2025-08-05
Хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхжээ
Хулгайн анг бууруулах зорилгоор Өмнөд Африкийн их сургуулийн судлаачид хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхэж эхэлсэн байна. Энэ нь тухайн амьтанд сөрөг нөлөөгүй бөгөөд хил гаалиар хирсийн эврийг хулгайгаар нэвтрүүлдэг гэмт хэргийг зогсоох боломжтой хэмээн үзэж буй аж. Витватерсрандын их сургууль, цөмийн эрчим хүчнийхэн, байгаль хамгаалагчдын хамтран хэрэгжүүлж буй “Rhisotope project” гэх төслийг өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлж, нийт таван хирсийн эвэрт бодис шингээсэн гэнэ.
2025-08-05
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдаж, 478. 9 сая төгрөгийг завшсан нь тогтоогдсон
2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалжээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
2025-08-05
Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ
Манай улсад энэ жил БНХАУ-аас хамгийн олон жуулчин иржээ. 2025 он гарснаас хойш Монгол Улс 483 609 жуулчин хүлээж авсны 30 орчим хувь буюу 141 мянга гаруй нь өмнөд хөршийн иргэн байна. Өнгөрсөн онд нийт жуулчний зонхилох хувийг солонгосчууд бүрдүүлж, хятад, оросууд удаалж байв. Харин одоогийн байдлаар хятад аялагчид тоогоороо тэргүүлж, орос, солонгосчууд ард нь “нэхэж явна”.
2025-08-05
Монгол судлалын зуны сургуульд 14 оюутан хамрагдаж байна
МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн манай улсад монгол судлалаар суралцаж буй гадаадын оюутан залууст зориулсан жил бүрийн наймдугаар сард зуны сургууль хичээллүүлдэг. Өнөө жилийн зуны сургуульд Америк, Герман, Франц, Чех, Ирланд, Хятад, Японы 14 оюутныг хамруулан энэ сарын 3-нд хичээллүүлж эхэлснийг дээрх хүрээлэнгээс мэдээлэв.
2025-08-05
Гонгорын бумба тахих ёслол энэ сарын 7-нд эхлэх нь
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслол энэ сарын 7-9-нд болно. Гонгор бурхныг цагаан өнгөтэй гэж үздэг учир түүнд зориулсан бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээж, дотор нь есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай зэргийг хийж аравнайлан тахидаг.
2025-08-05