 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 48 нь ахуйн гал, хоёр нь ой, хээрийн түймэр байсан бол газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга тус бүр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 22 бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь аварч, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад есөөр буурсан үзүүлэлт аж. Мөн нийслэлийн хэмжээнд ахуйн түймрийн 30 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 199 иргэний аюулгүй байдлыг ханган, хоёр тэрбум 370 сая төгрөгийн өмч хамгаалсан байна.

Ташрамд дурдахад, Хан-Уул дүүргийн XII хороо, “Сонгино”-ын амралтын газрын зүүн хойд хэсэгт нэг хүн голын усанд унаж, модноос зүүгдсэн тухай дуудлага уржигдар 15.34 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Гэр бүлийн хамт амарч байх үедээ иргэн Б гол гатлах гэж яваад халтирч унасны улмаас модноос зүүгдэж байсныг аврагчид эсэн мэнд гаргасан байна.
Аялал, амралтын улирал дуусаагүй байгаа тул иргэд татсан тамхиныхаа ишийг бүрэн гүйцэд унтрааж, цахилгаан хэрэгслээ залгаатай орхилгүй, шатамхай зүйлийн дэргэд гал асаахгүй байхыг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Мөн үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа уулын ам, голын эрэг, хөвөөнөөс зайдуу, үер буух эрсдэлтэй газарт хоноглохгүй байж, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөв.
У.Цэцэг