Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу.
2026-09-14
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан таслах хуваарь
Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм" "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу хийдэг тул хэрэглэгч та зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас хүслээ.
2026-09-14
ТАНИЛЦ: Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, хүнд суртал, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.
2026-09-11
Б.Энхмөнх: Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл суулт зарлана
УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Авилгатай тэмцэх газрын үүдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрбээр, " СХД-ийн "Их засаг кингс" төрөлжсөн ахлах сургуулийн жилийн сургалтын төлбөр, 640 хүүхдийн суудалтай нэг хүүхэд бүрд хувьсах зардал 5.5 сая төгрөг гээд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд өгөхөөр болоод сангийн яамд хүлээлгээд өгсөн нь хэвлэл мэдээллээр гарсан.
2026-09-10
Автомашины дугаарын хязгаарлалтыг сунгахгүй гэв
Хотын дарга Б.Пүрэвдагва тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Их, дээд сургуулиудын оюутнуудын хичээлийн бэлтгэл ажил явагдаж байгаа гэсэн тооцоолол хийгдсэн. Мөн автомашины дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн татварыг ирэх жилийн татвараас нь хасна. Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна. Сунгахгүй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд эрэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана" гэх мэдээллийг өглөө.
2026-09-09
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2026-09-09
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
2026-09-09
1185 ширхэг мөнгөн зоос 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ
Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа.
2026-09-09