Хотын дарга Б.Пүрэвдагва автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Их, дээд сургуулиудын оюутны хичээлийн бэлтгэл ажил явагдаж, хөдөлгөөн их байгаа гэсэн тооцоолол хийгдсэн. Мөн автомашины дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн татварыг ирэх жилийн татвараас нь хасна. Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна. Сунгахгүй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд эрэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана" гэх мэдээллийг өглөө.