CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ
Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт 2022 оны гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэнд цахилгаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
2024-12-23
Сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм хилээр нэвтрүүлэхийг завдлаа
Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай улсын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан байна.
2024-12-20
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчийн хэрэг шүүхэд гацав
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд оруулж чадалгүй хугацаа алдсан. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнуудаас авхуулаад олон хүн авлигын хэрэгт шалгуулан, зарим нь ял шийтгүүлчихээд буй билээ.
2024-12-19
Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн дахиад нэг албан тушаалтныг цагдан хорилоо
Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын албан тушаалтнуудыг АТГ-ынхан саатуулан шалгасаар байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг өнгөрсөн сарын сүүлчээр баривчилсан билээ. Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс удаа дараа их хэмжээний хахууль авсан, өндөр үнэтэй амины
2024-12-18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл бүрдэв
Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний нэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусах нөхцөл бүрдлээ.
2024-12-16
Монголчууд бид давуу эрхийн хувьцааныхаа хишгийг хүртдэг үү
Монголчууд бид Үндсэн хуульдаа байгалийн баялгаа ашигласны өгөөжөөс хүртэнэ гэдгээ баталгаажуулаад цөөнгүй жилийг үдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн бол 6.2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
2024-12-16
Баталгаагүй, шинжилгээгүй эм, тарилгын аюул буюу мэлмийгээ хайрлахын учир
Манай улсад эмийн чанар, аюулгүй байдал алдагдаж, импортлогч аж ахуйн нэгжүүд мөнгө, ашиг л олж байвал монгол хүний эрүүл мэндийг үл ойшоох болсон гэхэд хилсдэхгүй. Шинжилгээний байгууллага нь хөлдсөн, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц тарилгын шингэнийг ашиглаж болох дүгнэлт гаргаад явуулчихдаг, нэг лаборатори нь “тэнцэхгүй” гэж дүгнэж байхад, танил тал, өнгө мөнгөөр нөгөөгөөс нь “тэнцэнэ” хэмээсэн дүгнэлт бичүүлээд авчихдаг явдал манайд тогтоод байна.
2024-12-10
“Цагдаагийн ажилтан байна” хэмээн худалдаа эрхлэгчдийг айлгадаг эрийг саатуулжээ
Цагдаагийн алба хаагчийн нэрийг барин, хувцсыг нь өмсөн иргэдийг айлган сүрдүүлж, залилж байсан эрийг хууль сахиулагчид саатуулан шалгаж эхэллээ. Иргэн О “Нэгэн хүн цагдаагийн ажилтнуудын нэрийг ашиглан залилаад байх шиг байна” гэсэн гомдол, мэдээлэл гаргасны дагуу шалгахад өмнө нь залилах болон өөр бусад гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн У гэх эр ийм үйлдэл гаргаж байсан гэнэ.
2024-12-09
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-12-09
Нефтьтэй нутгийг удирдаж асан нефтийн инженер
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-12-09