Г.Сэр-Одын нэрэмжит шагналтнууд тодорлоо
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, энэ хүрээнд Монголын уран зохиолын залуу авьяастнуудад олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Яруу найргийн төрөлд Тө.Бямбасүрэн, М.Дэвээжаргал, Ч.Ренчиндорж, Э.Бүжинлхам нар энэ жилийн шагналыг хүртэхээр болжээ. Тэгвэл хүүрнэл, баримтат уран зохиолын төрөлдТ.Хонгорзул, хүүхдийн зохиолын ангилалд Б.Төрмөнх Г.СэрОдын шагналтан болж байна. Кино, жүжгийн зохиолын төрөлд Т.Номуунзул, уран зохиолын орчуулгын ангилалд Б.Дэлгэрмаа нар шалгарсан бөгөөд шагналыг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ-ийн ойн өдрөөр гардуулна.
2025-11-18
“365 Анхаарч хайрлая” аян эхлүүллээ
Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 41 844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 2128 нь хүүхэд хохирсон гэмт хэрэг бөгөөд 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 нь орон нутагт болсон байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба болон “Прэмиум нексус CU”, “Дижитал концепт GS25” байгууллагынхан хамтран “365 Анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ. Эл аян нь асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн хүмүүжилд эерэг байдлаар нөлөөлөх, нийгмийн дуу хоолойг нэгтгэх зорилготой бөгөөд энэ сарын 12- ноос эхлэн 21 хоногийн турш үргэлжлэх юм. Ингэхдээ эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.
2025-11-18
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг “Үүрийн цолмон” гэх. Одоогоос таван жилийн өмнө “Morningstar” нэрээр “Night sky”, “Pluto planet” тэргүүтэй дууг сонсогчдод хүргэсэн Б.Аззаяа нэгэн контентод оролцох үедээ хамтлаг байгуулахыг хүсдэг талаараа ярьсан. Ийнхүү гитарчин Обо (З.Оюунболд), Эба (Г.Эрдэнэбаяр), хамтлагийн ахлагч, бөмбөрчин Эрка (Х.Эрдэнэбаяр), даралтат хөгжимчин Эрдүка (Н.Эрдэнэсайхан), дуучин Б.Аззаяа (Азаа) нар нэгэн цэгт огтлолцож, тэд өнөөгийн “Mxrningstar” болсон юм. Хамтлагийнхан өнгөрсөн аравдугаар сард Шведийн Стокхолм, ХБНГУ-ын Берлин, Чехийн Прага, БНСУ-ын Сөүл хотноо аялан тоглосон. Түүнчлэн “Эрх чөлөө” хэмээх хоёр дахь цомгоо гаргаад буй.
2025-11-18
Аль нэг намын дарга УИХ-ын дарга байхыг хориглох хуулийн төсөл боловсруулна
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ. Бүлгээс УИХ-ын, Төрийн албаны, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүд боловсруулахаар тус тусын ажлын хэсэг байгуулсан аж. Мөн УИХ-ын тухай хуульд парламентын спикер нь аль нэг намын дарга байж болохгүй, дарга болбол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэ¬сэн хоёр гол өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулах гэж буй юм байна.
2025-11-18
Хөрөнгө хайсан хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2024 оны эцсийн байдлаар 13, нийт арилжааны дүн 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн үнэт цаасны арилжаа гэхэд 1.5 их наяд төгрөг болсон нь жилийн хугацаанд хоёр, 2020 оныхтай харьцуулахад 24.2 дахин өссөн дүн юм. Хөрөнгийн зах зээл ийнхүү эрчимтэй тэлж буй нь санхүүгийн салбарын олон тулгуурыг бий болгон, хөрөнгө оруулагчдын тоог өсгөн, эдийн засагт эергээр нөлөөлж байна хэмээн ойлгогдоно. Гэтэл үнэн хэрэгтээ манай улсын санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж, нийт хадгаламжийн хэмжээ 30 их наяд төгрөгөөс давсан буюу хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс бараг гурав дахин их хэвээр байна.
2025-11-18
“Оюутолгой”-н ТУЗ энэ долоо хоногт гүйцэтгэх захирлаа томилно
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) энэ долоо хоногт хуралдах товтой байна. ТУЗ-ийн хурлаар компанийн гүйцэтгэх захирлын томилгоо зэрэг хэд хэдэн онцлох асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн удирдлага Дэйрдрэ Лингенфелдэр ирэх сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул шинэ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт компанийн түвшинд өрнөөд байгаа юм.
2025-11-18
Мэдээлэх үүргийг хуульчилж заавал биелүүлэхийг зөвлөв
ХЭҮК, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага (ТББ), Канадын “Хууль ба ардчилал” төвтэй хамтран гүйцэтгэсэн “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2025-11-17
Монголчуудын уламжлалт тоглоом наадгайгаар үзэсгэлэн гаргажээ
Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас монголчуудын үе дамжин тоглож ирсэн уламжлалт ардын наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, урлаачдын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, худалдан борлуулах зорилгоор нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэжээ. Үндэсний уламжлалт тоглоом наадгайн энэ үзэсгэлэнд сумын урлаачдын 40 гаруй бүтээлийг, тухайлбал, модон барын үүчүүр, шагай, сэнтий аравч зурхай бүхий шагайн харвааны иж бүрэн хэрэгсэл, уран нарийн сийлбэртэй хорол, алаг мэлхий, монгол шатар, оньсон тоглоомыг иргэдэд толилуулж байгаа аж.
2025-11-17
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулж, “И-Монголиа”-д нэвтрүүллээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 20 600 байгууллагын 150 мянга орчим ажилтан, албан хаагчийг ажил, мэргэжлээс нь шалтгаалан жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг.
2025-11-17
Атаат дайсан нь байгаад анд нөхөр нь болов
Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа хэдхэн хоногийн өмнө Вашингтонд очиж Ерөнхийлөгч Дональд Трамптай нь уулзлаа. Сирийн Төрийг тэргүүлж байсан нэг ч хүн үүнээс өмнө АНУ-д албан ёсоор айлчилж байсангүй. Хэвлэлд мэдээлснээр бол гадаадын зочдыг Ерөнхийлөгч өөрийн биеэр тосож угтдаг, зураглаачид хүлээж байдаг Цагаан ордны баруун жигүүрийн хаалгаар биш, хажуугийн хаалгаар тэрбээр орж, мөн тэр хаалгаар гарч явсан байна.
2025-11-17
3000 гаруй нэр, төрлийн мансууруулах бодис илрүүлэх тандагч багаж суурилуулжээ
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ
2025-11-17
Б.Жавхлан: Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэсэн зарчмаар ажиллаж, төсвийг баталлаа
Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийн төсөлд УИХ зарим засвар хийж, макро үзүүлэлтийг сайжруулсан хэмээн Сангийн сайд үзэж буй. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 болгон бууруулж баталсан аж.
2025-11-17