Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад айлчлаад иржээ. Тэд тус улсын Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар ийнхүү ажилласан байна. Манай хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойш парламентын бүлгийн түвшинд ийнхүү анх удаа айлчилснаараа онцлог аж.
Энэ үеэр хоёр талын парламентын бүлгийн гишүүд уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар хоёр улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч энэ нь саад тотгор бус, харилцаагаа бэхжүүлэх боломж гэв. Мөн манай улсыг Азийн чухал түнш хэмээн үздэгээ илэрхийллээ.
Түүнчлэн манай УИХ-ын гишүүд тус улсын парламентын дэд дарга Зелжко Райнерд бараалхсан байна. Өнгөрсөн онд тус улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман манай улсад айлчлал нь хоёр орны улс төрийн итгэлцэл, харилцааг бодитоор бэхжүүлж чадсаныг гишүүн Д.Алдаржавхлан онцолжээ. Парламентын дэд дарга Зелжко цаашид бүх шатны харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.
С.Уул