Дэлхийн цаг уурын байгууллагаас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор батлав. Тодруулбал, Дэлхийн цаг уурын байгууллагын найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур нь 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.44 хэмээр (нэмэх, хасах 0.13 цельсийн хазайцтай) дулаарсан байна. Эдгээр найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь, харин үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ.
Өөрөөр хэлбэл, 2023-2025 он нь бүх найман өгөгдлийн цуваан дахь хамгийн дулаан гурван жил болсон байна. Эдгээр оны нийлбэр гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.48 хэмээр дулаан байгаа аж. Мөн сүүлийн арван жил (2015-2025) хамгийн дулаан жилүүд байсныг мэдээлжээ.
Ч.Цэлмэг