Олон улсын тэмдэглэлт өдрүүд нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй глобал асуудлуудад анхаарал хандуулах, хамтын үйл ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний ололт амжилтыг тэмдэглэх чухал боломжийг бүрдүүлдэг. Дэлхийн ус, намгархаг газрын өдөр (World Wetlands day)-ийг олон улсад өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд манай улсын хувьд үүнийг илүү идэвхтэй, жил бүр тогтвортойгоор сурталчлан өнгөрүүлэх санаачилгыг Монголын шувуу хамгаалах төв болон Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн сангийн зүгээс дэвшүүлжээ.
Жил бүрийн хоёрдугаар сарын 7 буюу ирэх бямба гарагт тохиох эл өдрөөр ус, намгархаг газрын талаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг нээх, Монгол Улсад тулгамдаж буй сорилтуудын тухай нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохиох гэнэ. Салбарынхаа тогтвортой хамтын ажиллагааны нэгдсэн платформыг хөгжүүлэх зорилготой уг уулзалт нь их, дээд сургуулийн судлаачид, оюутнууд, шинжлэх ухаан, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ус, намгархаг газарт суурилсан судалгаа, боловсролын төвүүд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежерүүдэд нээлттэй юм байна.
Л.Ням