Архангай аймгийн Цахир, Эрдэнбулган, Их тамир, Өндөр-Улаан зэрэг сумын малчид өөрсдийн бэлдсэн цагаан идээгээ Тусгаар тогтнолын талбайд дэлгэжээ. Сар шинийн баярыг угтсан уг үзэсгэлэн, худалдаанд цагаан идээнээс гадна, аньс, нэрс, үхрийн нүд, чацаргана зэрэг жимс, импортын зарим төрлийн бү тээгдэхүүнийг худалдаж байв. Өдгөө нийслэлд сар шинийн баярт зориулсан 10 гаруй төрлийн үзэсгэлэн худалдаа гарч буй. Эдгээрээс төлөөлөл болгон Тусгаар тогтнолын талбай дахь үзэсгэлэнгийн цагаан идээний үнэ ханшийг сонирхлоо.
Таван үе бүхий ааруулан идээг 420450 мянган төгрөгөөр зарж байв. Үүнд 25 ширхэг ааруул, тойргуулгын дугуй болон гурван ширхэг суурь ааруул багтжээ. Мөн чимэглэлийн хорхой ааруул дагалдуулж буй. Сүүн ааруул нэг кг нь 45 000, хорхой ааруул 40 000, айраг болон нэрмэл нэг литр нь 10 000, сүү нэг литр нь 7000 төгрөгийн үнэтэй байв. Харин тогооны өрөм хэмжээнээсээ шалтгаалан 7000-40 000, нэг кг аарц 10 000, шар тос 60 000, цагаан тос 30 000, хоормог 18 00 төгрөг аж. Ээзгий болон хурууд кг нь 40 000 төгрөгийн үнэтэй. Харин аньс кг нь 32 000, нэрс 28 000, үхрийн нүд 35 000 төгрөгөөр зарж байлаа. Аньс, нэрс, чацарганы өтгөрүүлсэн шүүс литр нь 16 мянган төгрөг. Түүнчлэн Завхан аймгийн брэнд үрээр тарьсан Сэлэнгийн саримс нэг кг нь 30 000 төгрөгийн ханштай.
Малчдын гар дээрээс иргэдэд шууд хүрч буй цагаан идээний амт, чанарт үйлчлүүлэгчид ам сайтай байсан ч борлуулалт тааруу байгааг худалдагчид хэлсэн. Тэд уг талбайг түрээсэлж, сүү, цагаан идээгээ зарж буй бөгөөд худалдан авалт сайн биш байгааг дуулгасан юм. Авчирсан идээгээ хурдан борлуулчхаад нутаг буцахыг хүссэн малчид “Үнэ ханшийг нь сайн буулгаад өгнө шүү” гэцгээж байв.
Ч.Цэлмэг